Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг задруулсан бол ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ЯЛ онооно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.УЧРАЛ "Хүний хувийн мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулан зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэлх хорих саналыг боловсруулсан" гэдгийг танилцуулгадаа тодотголоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(103.229.122.155) 2021 оны 11 сарын 24

МУУ МУУХАЙ ҮЙЛДЭЛ ХУЛГАЙ ЛУУВИРЫГ НЬ ДЭЛГЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ИЙМ ЮМЫГ ТЭГЭЭД ХААНА МЭДЭЭЛЭХ ВЭ ЦАГДААД ХЭЛВЭЛ ЧИ ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛЛАА ГЭЭД ШОРОНД ХИЙНЭ ЗҮГЭЭР Л МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЭВЛЭРЭЭД ЯВ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА ИЙМ Л ТӨР НОЁЛОХ ЦАГ ҮЕ НЬ БОЛЖ ДЭЭ...

0  |  0
иргэн(64.119.20.164) 2021 оны 11 сарын 24

Нууц ихтэй хулгайч нар завшиж байгаа юм биш үү

0  |  0
Top