УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ "Тэр Хятадын сайтад хоёр сая монголчуудын мэдээллийг 700 мянган ам.доллараар зарна гээд байж байна гэсэн тэр ямар учиртай юм. Айл болгонд нэг койнчин байдаг боллоо. Цаас хэмнэх талаар ярилаа л даа. Сайн л байна. Тэр цааснаас гадна бүх зүйлийг төрийн нууцад аваад баллаж байна шүү дээ. Хар л даа, тэр "Богд Зонхова"-ын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барина л гэнэ. Удахгүй хэдэн их наядаар гарч ирэх байх аа. Тэр нууцад авсан янз бүрийн төмөр зам гээд л. Тэр "Богд Зонхова"-ийн хөшөө бол зүгээр л мөсөн уулын оргил нь шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Huurnuud eeeeee heleh muu ug alga. Huur huur huur gej. Tsement chuluu zuurch ovoolood ,ter ni heniig gegeeruulj heniig bolovsruulj heniig eruul saruul bolgoj heniig tuluvshuulj humuujuuleh yum be? Yachihsan buzar huurnuud iim yum hii suudag bainaa. haraal ch tooj idehgui huurnuud yumaa yostoi\n