Э.Эрдэнэ: Хаан банкнаас алдсан иргэдийн мэдээллийг гаднын сайтаар зарсан

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23


УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын 2.3 сая иргэний хувийн мэдээлэл гадаадын сайтаар зарагдаж байна. Энэ асуудлыг шалгасан уу, юу болсон бэ" гэж асуув.

Ингэхэд ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ "Хакеруудын алдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан. Энэ нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад уг мэдээлэл нь Хаан банкнаас алдсан мэдээлэл байж болзошгүй байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.196) 2021 оны 11 сарын 23

ХААН БАНКИНД БАЙГАА ИРГЭДИЙН МӨНГӨ АЛГА БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ ?????????????????????????????

1  |  0
зочин (202.9.46.196) 2021 оны 11 сарын 23

ХААН БАНКИНД БАЙГАА ИРГЭДИЙН МӨНГӨ АЛГА БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ ?????????????????????????????

0  |  0
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 23

хаан банк нэг л онцгүй байна шүү

0  |  0
mgl emegtei(103.26.195.147) 2021 оны 11 сарын 23

Үнэн нь батлагдвал Аюулгүй байдал нь найдваргүй ХААН банкнаас татгалзая...

1  |  1
Top