17 дугаар жарны сайжруулагч хэмээх Усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэн аргын буюу нарны тооллын 2023 оны хоёрдугаар сарын 02-нд тохиох ажээ. Тэгэхээр монголчууд бар жилийн сар шинийн баяраа хоёрдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд ёслон тэмдэглэх аж.
Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан бар жилийн тухайд "Жилийн нарийвчилсан зурхай хараахан гараагүй байгаа. Гэхдээ жаран жилийн зурхайг зурсан байдаг. Энэхүү зурхайн үрд гарч буй сайжруулагч хэмээх Усан бар жил алт, мөнгө, эд баялагаар элбэг болон хүмүүн жаргана хэмээн тайлбарласан байдаг" гэлээ. Түүнчлэн тэрбээр "Азийн төстэй орнуудын цагаан сарын өдрүүдтэй энэ жил бараг адил болж байгаагаараа онцлог. Ер нь гурван жил тутамд нэг удаа зөрдөг. Манай Монголын цагаан сар нэг сарын наана, цаана болдог нь илүү сар тооцоолж гаргадагтай холбоотой. Гэхдээ энэ жил зөрөө гарахгүй. Харин гарч бус Усан бар жил нь илүү сартай учраас түүний дараа жил буюу Бар жилээс Туулай жил солигдоход бусад орноос зөрөх талтай" хэмээлээ.
(Түүний ярилцагын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу).
Сар шинийн өдрүүдтэй сурагчдын амралтын хугацааг холбон мэдээлэл хүргэе.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу хичээлийн жилийг гурван улиралтай болгосон. Энэ дагуу Ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцах юм.
Энэ жил ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 2021 оны арванхоёрдугаар сард эхлүүлэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний даваа гаригт хичээл цуглахаар байгаа. Цагаан сарын шинийн нэгэн сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 2-ны лхагва гаригт тохиож байгаа тул сурагчдын амралтыг 7 хоног сунгаж магадгүй юм.
ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ
I улирал
II улирал
III улирал
I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-нд эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-нд эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-нд эхэлнэ.
Сэтгэгдэл ( 12 )
3 сарын 1 хүртэл сунгах хэрэгтэй\n
2023 он болж байгаа билүү
7 хоног сунгах саналыг дэмжиж байна
sungaach ider 9iin dun uvliin hvitend tsagaan sariin daraa oruulsnan deershd davhar haniad covid havsarval balranashde
Цагаан сар гэх шиг хөгийн тэнэг баяр гэх үү ингээд тэнэгүүд баярыг устга нэг өдөр тэнэгүүд юм шиг хоол иднэ баярыг хийхгүй устга

Сунгасан нь дээрээ харин цагаан сараа цомхон айл хэсэхгүй халдварт өртөхгүй хүүхдүүд маань хичээлдээ орсон нь дээр
шинэ жил цагаан сараа тэмдэглээд халдварын тархалтаа гааруулаа.
Өдөр гаригаа харахаа яадаг бнаа