Засгийн газрын үнэт цаас ирэх сарын 6-д арилжаалагдана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн эх үүсвэр болох 72.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу Орон сууц санхүүжилтийн корпорацид дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний хүрээнд Засгийн газрын үнэт цаасны 36 тэрбум төгрөгийн арилжааг  6 дугаар сарын 8-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан  амжилттай арилжаалсан.   Харин дараагийн 36 тэрбум төгрөгийн арилжаа ирэх сарын 6-ны өдөр арилжигдахаар боллоо.  Нийтдээ 360 мянган ширхэг үнэт цаас гаргаж байгаагийн нэг бүрийх нь нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг байна. / Энэ талаарх мэдээллийг та бүхэн дараах хүснэгтээс авна уу/
Засгийн газрын үнэт цаасны арилжааны хүүгийн түвшин өсөх, буурах нь Сангийн яамнаас ОССК-д дамжуулан зээлдүүлэх болон ОССК иргэдэд орон сууцны зээл олгох зэргийн тогтсон хүүгийн түвшинд өөрчлөлт орохгүй юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА
ЗГҮЦ-ны төрөл:         Энгийн
ЗГҮЦ-ны зориулалт:    “4000 Төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөр”-ийн санхүүжилт.
Нэрлэсэн үнэ:         100,000 төгрөг
Тоо, хэмжээ:            360,000 ширхэг
Нийт хэмжээ:         36.0 тэрбум төгрөг
ЗГҮЦ-ны нөхцөл /хэмжээ, хугацаа, хүү/:

Хэмжээ/тэр.төг/ Тоо хэмжээ Нэгж үнэ /төгрөг/ Хугацаа /жил/

дуудах хүү

/хувь жилд/

16.0 160,000      
100,000 2 7,5
10.0 100,000 100,000 3 7,8
5.0 50,000 100,000 5 8,5
5.0 50,000 100,000 7 9,0
нийт   36 тэрбум төгөрг    

Хүү төлөх нөхцөл:                Жил бүрийн эцэст
Арилжаа зохион байгуулагч: Монголын Хөрөнгийн Бирж ХК

Арилжаа явуулах огноо:         2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр

Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого нь татвараас чөлөөлөгддөг бөгөөд Монгол Улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүддотоодын Брокер диллерийн компаниудаар дамжуулан худалдан авах боломжтой.

 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top