Н.Алтанхуяг: Монгол, Оросын хамтарсан гэх ДАМПУУ БАЙГУУЛЛАГА байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.25/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэв. Энэ нь 83 тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс гаргаж, “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийг төлөх тухай асуудал юм. 

“УБТЗ” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Уг тогтоолын төсөлд: Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83 тэрбум 6673 сая 494 мянган төгрөгөөр Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ "Гадаадаас зээл авалгүй л яах вэ. Гэхдээ эрхэм гишүүд нэг зүйлд анхаармаар байна. Тэр зээлээрээ юу босгож, бүтээж байгаа вэ гэдгээ анхаармаар байна. Надад нэг горимын санал байна. Хэдүүлээ УИХ-аас Ажлын хэсэг байгуулмаар байна. Төмөр замын асуудал дээр. Нэг их шалгаж, ухаад байхгүй ер нь төмөр зам цаашид яаж явах ёстой, яаж амьдрах ёстой юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Үндсээр нь юм аа хийхгүй бол Монгол, Оросын хамтарсан хамгийн дампуу байгууллага байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
w(64.119.23.230) 2021 оны 11 сарын 29

Ene hogiin bayd oodgui amitan

0  |  0
Иргэн(202.126.90.47) 2021 оны 11 сарын 29

Энэ тэмбүүгийн оронцог зээл аваад хойч үе маань төлнө гээд хуцаад байсан П...да мөн дөө.

0  |  0
ах(203.91.112.130) 2021 оны 11 сарын 29

оросууд төмөр замаа өв гэхэд Ухна РААШ бид чадахгүй гээд аваагүй улсад тавар төлдөггүй олсон орлогоос 50% хураалгадаг үнэн оросууд дээрэнгүй

0  |  0
ах(203.91.112.130) 2021 оны 11 сарын 29

оросууд төмөр замаа өв гэхэд Ухна РААШ бид чадахгүй гээд аваагүй улсад тавар төлдөггүй олсон орлогоос 50% хураалгадаг үнэн оросууд дээрэнгүй

0  |  0
Зочин (43.242.243.223) 2021 оны 11 сарын 28

Алтанхуяг бол зүгээр л албан тушаалын хэнээтэн хүн.

1  |  0
Хүн хог(150.129.141.39) 2021 оны 11 сарын 28

Н.Алтанхуяг УБТЗ-ыг шалгах ажлын хэсэг байгуулж ажилд нь чиглэл заавар өгнө гэнэ. Мэргэжлийн байгууллага энэ новшоор ажлаа заалгах юм гэнэ. Цаашаа зайлаа хог.

2  |  0
ЗОЧИН(66.181.161.46) 2021 оны 11 сарын 28

Энэ Алтанхуяг гэж нэг будаа ч будаа ч гэхээр сахлаа будлаа гэдэг шиг нэг нөхөр байхын маа , Соц нийгмийн үед жинхэнэ амьдралтай газар байсныг та болон таны нөхдүүд амийг нь тасласан биш үү ..\n

2  |  1
зочин (202.9.46.72) 2021 оны 11 сарын 28

Оросууд хамтарч чадахгүй юм бол 100% монголын талд өгчихгүй дээ

1  |  0
Top