Коронавирус сэтгэцийн эрүүл мэндэд өөрчлөлт оруулж, нүдэнд хий зүйл үзэгдэхэд хүргэх чадвартай гэж Москва хотын ерөнхий сэтгэл мэдрэлийн эмч Георгий Костюк мэдэгджээ. Энэ нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн мэдрэлийн тогтолцоо, тархинд хордлогын ачаалал үүсдэгтэй холбоотой аж.
Ковид-19 тусаад эдгэрсэн хүмүүст хордлогын ачаалал, хүчилтөрөгчийн дутагдал, дархлааны тогтолцооны үйл ажиллагаа алдагдах зэрэг хам шинж үүсэж, улмаас сэтгэцийн эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг гэж Костюк тайлбарлажээ. Энэ үед ухаан самуурах шинж тэмдэг илэрч, хий юм үзэгдэх, өөрт нь муу юм тохиох гэж байгаа мэт мэдрэмж төрдөг гэж тэрбээр онцолжээ.
Халдвар аваад эдгэрсэн хүмүүст хэт сульдах зовуурь ажиглагдаж байгаа нь мэдрэлийн тогтолцоо, тархинд үүссэн хордлогын ачаалалтай мөн холбоотой гэнэ. Тархинд нөхөн сэргэхэд хамгийн хүнд байдаг. Тиймээс ч “ковидын манан” гэсэн нэр томьёо гарч ирсэн гэж Костюк тайлбарлажээ.
Халдварын үед ихэнх өвчтөнүүд хий хоосон зүйл үзэгдэх бус, хуурмаг үзэгдэлтэй нүүр тулдаг байна. Хий хоосон зүйл харах нь огт байхгүй зүйлийг харах үзэгдэл бол хуурмаг үзэгдэл гэдэг нь аливаа чимээ, зүйлийг өөрөөр хүлээн авахыг хэлдэг байна.
Ковидын үр дагавар бусад халдварт өвчний ур дагавраас ялгаатай гэж шинжээч онцолжээ. Түүний хэлснээр, ковидын халдвар хөнгөн ханиадны хэлбэрээр өнгөрсөн ч үр дагавар нь хүнд байдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол хэлээр “Хий юм харагдах” гэнэ