УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр /2021.11.30/ хуралдана. Тодруулбал, 14:00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах бол Эдийн засгийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 14:00 цагаас эхэлнэ.
1. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
·Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
·Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэх зэрэг асуудал багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )