ШИЙДВЭР: Япон улс ВИЗА ОЛГОЛТОО түр зогсоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Коронавирусний “Омикрон” хувилбарын вирус гадаад улс орнуудад эрчимтэй тархаж байгаа тул Японы Засгийн газраас хилийн хяналт, шалгалтыг чангатгах шийдвэр гаргалаа. 

Монгол дахь Японы ЭСЯ-наас тэрхүү шинэ журмыг танилцууллаа. 

Арваннэгдүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш Монголоос Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд
 

Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээ "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ"-г авахаар шийдвэрлээ (Омикрон хуулбарын тархалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ).
 

1. Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээг үндэслэн гадаадын иргэдийн шинээр нэвтрэхийг түр зогсоох
 

  • Японы холбогдох яамнаас олгосон “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг үндэслэсэн визийн мэдүүлэг авах, виз олгохыг түр зогсооно.
     
  • 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны 00 цагаас хойш (Япон цагаар) “M19” тэмдэглэгээ бүхий визийг түр хугацаанд хүчингүй болгоно.


2. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох арга хэмжээний өөрчлөлт
 

  • Арваннэгдүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш (Япон цагаар), Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээг үндэслэн вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох өргөдлийг хүлээн авах, “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг” олгохыг зогсооно.
     
  • Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш (Япон цагаар) хилээр нэвтрэх иргэний тухайд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай бөгөөд тусгаарлах байрнаас гарсны дараа 11 хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.


Эх сурвалж: Монгол дахь Японы ЭСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top