БНХАУ-ын Эрээн хот, Өвөр Монгод халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан хилээ хаагаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр "Урд хөршид үүссэн шинэ нөхцөл байдлаас улбаалж түр арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж мэдэгдсэн. Түр арга хэмжээ нь түр байгаасай гэж хүсэж байна. Төмөр замаа хаахгүй байя гэж байсан ч төмөр замаа түр хугацаанд хаах шаардлагатай гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн 10-аад хоногийн хугацаанд Өвөр Монголын нутгаар халдвар их гарсан юм билээ. Манайхаас шалтгаалахгүй их зүйл байна. Бидний зүгээс урд хөршөөс тавьсан бүх шаардлагыг биелүүлж байна. Харин Гашуун сухайт дээр тээвэр бүр зогсчихоогүй байна. Маргааш 200 машин болно гэж ярьж байна. Урдаас тавьж байгаа шаардлага нь чингэлэг тээвэрт шилжих юм. Бид зохицуулалт хийж, төлөвлөх шаардлагатай болж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
зөв зөв Х