Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анх 1999 онд батлуулж байжээ. Үүнээс хойш нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул ийнхүү хуулийн төслийг боловсруулан оруулж иржээ. Ингэхдээ Олон улсын Далайн байгууллагын зөвлөмжийг үндэслэж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа аж.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Зам тээвэр юу болж байна вэ. Эрээний боомт дээр ихэнх ачаа гацчихсан байна. Бид энэ асуудлаа ярих ёстой. Өнөөдөр далайн тээвэр биш газрын тээвэр ярих ёстой юм биш үү. Зам тээврийн хөгжилд чиглэсэн ямар хуулийн төслийг оруулах ирэхээр зорьж байна вэ?
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:
-Энэ хуулийн төсөл 2019 онд өргөн баригдсан. Өргөн барьсан дарааллаас хамаарч өнөөдрийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Газрын тээвэр бол Хятадын талаас хамаарч байна. Хятадын тал цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хилээ түр хаагаад байгаа.
Ажлын хэсэг:
-1999 онд хууль батлагдахад далай ашиглах талаар ерөнхий ойлголт байхгүй байсан. Олон улсын Далайн байгууллагаас аудит шалгалтаар зөвлөмж өгсөн учраас бид хуулийн төсөлдөө нэмэлт өөрчлөлт оруулж байна. Хоёрдугаарт, энэ хуулийн төсөлд загас агнуур гээд олон төрлийн асуудлыг багтаасан байгаа. Цаг үеийн нөхцөлтэй холбоотойгоор Эрээний боомтын асуудлыг цаг тухай бүрт нь Засгийн газрын хурлаар оруулаад явж байгаа
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
ХИЙХ АЖИЛ НЬ ОЛДОХГҮЙ ХИЙ МӨРӨӨДӨЖ СУУХ ЮМ ДАА ХӨВСГӨЛ ДАЛАЙДАА ХӨЛӨГ ОНГОЦОО УДИРДАЖ ЧАДВАЛ БАРАВ ИХ ДАЛАЙД БОЛ ХӨЛГӨӨ ЖИВҮҮЛЭЭД УЛСААС БААХАН МӨНГӨ ЛУЙВАРДДАГ Л АЖИТАЙ БОЛОХ БАЙЛГҮЙ...
ene gishuun zuv yrij bn . manaid ymar dalai bn ve? dalai ner hun l bdag . harin gishuun bl ene dor bicheed bgaa shig gadnii shees bishee! aav Hurelbaatar n nisehiin tolgoi imjeneruudiin 1 baisan halh aaviin huu ym . huniig ingej hamaagui gujirdej bolohguiee. gishuun zuv asuudal tavij bnaa!
Энэ хүүхэн юм юм руу үсчээд байгаа олддоггүй ТӨМӨР Зам АВТО зам хягаарлалтад орчлоо. Усан зам боомтын талаар Ярих хэрэгтэй . Ирээдүй харж ажиллаа
Чи эрээндээ очень балай хятад минь эрээн мяраан манай Монголд падлий алгаа данжаадаа.
Энэ хужаагийн шээс хүүхэн дандаа монголын эсрэг юм ярьж явах юм.
Зөв. Яг хэллээ. Юун далайн тээвэр. Эрээнээс ачаагаа авья
Энэ булгантуяа чинь нилээд хэдэн жилийн өмнө 50саяын уналт шоунд оролцоод чёрт гэж харааж байсан зурагт бүх айлд байдагшдээ
ene awgay turul ariljjee ,