Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэв.
Хуулийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чөлөөт бүс хэзээнээс байнгын ажиллагаатай болох талаар асуухад ажлын хэсгийн гишүүн дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр "Чөлөөт бүсийн хууль 2004 онд батлагдсан боловч ямар ч дэд бүтэц байгаагүй. 2021 онд ДЦС бүрэн ашиглалтад оруулаад, чөлөөт бүс гэлтгүй Замын-Үүд сумын хэрэглээг бүрэн хангаад явж байна. Оноос өмнө цэвэр бохир ус холбохоор ажиллаж байна. Чөлөөт бүсэд одоо болтол цахилгаан байхгүй. 2022 оны нэгдүгээр улиралд цахилгаанаар хангах ажил хийгдэнэ" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
ямар ч хэрэггүй юм бишүү хэрэгтэй байсан бол 17 жил болоход яаж ийгээд урагшлах ёстой биз дээ Зүгээр л мөнгө зувчуулах арга юм байна