Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцэв.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ МИАТ-ийн хувьчлалын талаар асуув.
Үүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “МИАТ-ыг 100 хувь төрд байлгаад, УИХ-аар олон нийтийн компани болгох тухай хэлэлцэнэ. Ингэснээр 60 хувийг төр эзэмшиж, 40 хувьд нь IPO гаргахаар төлөвлөж байгаа. МИАТ нийтдээ 803 ажилтантай. Үүний 300 гаруй ажилтан нь газрын болон техник үйлчилгээ хариуцдаг тул тэднийг салгаж, охин компани болгохоор төлөвлөж байна" гэлээ.
Мөн тэрбээр "МИАТ 500 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Цар тахлын үед энэ компани 2018-2019 онд 32-50 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Цар тахлын үед ашиггүй болсон. Хувьчлалын асуудлыг УИХ-ын түвшинд ярих байх" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )