БАЙНГЫН ХОРОО: Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.01/ болно.

Хуралдаан 11:00 цагт Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Харин Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 10:00 цагт хуралдахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top