“Омикрон” омог Өмнөд Африкаас өмнө Нидерландад илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01


Коронавирусний “Омикрон” омог Нидерланд улсад арваннэгдүгээр сарын 19-нд илэрчээ.

Өөрөөр хэлбэл, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас тус улсад энэ арваннэгдүгээр сарын 26-нд буусан сүүлийн хоёр нислэгээс өмнө бүртгэгдсэн байна.

Нидерландын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, эдгээр нислэгээр ирсэн бүх зорчигчоос Схипхол нисэх онгоцны буудалд PSR шинжилгээ авч, хариу нь гарах хүртэл тусгаарласан байна. Нийт 624 зорчигчоос шинжилгээ авахад 61-ийнх нь эерэг гарсан бөгөөд 13-т нь “Омикрон” хувилбар илэрчээ.

Гэтэл үүнээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 19-нд болон 23-нд Нидерландад авсан тандалтын шинжилгээний сорьцод “Омикрон” омог илэрсэн байна.

Арваннэгдүгээр сарын 26-нд Нидерландын эрх баригчид Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Лесото, Эсватини /хуучнаар Свазилэнд/, Ботсван Намиб, Зимбабве улсаас ирэх нислэгийг энэ сарын 4-ний өдрийг хүртэл түр зогсоосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top