Хятадын “ӨРИЙН ХАВХ”-нд орсон гурав дахь улс Уганда боллоо

2021 оны 12 сарын 02

Уганда БНХАУ-аас авсан зээлийн барьцаанд тус улс дахь цорын ганц олон улсын нисэх онгоцны буудлаа алдах эрсдэл үүсжээ.

Угандагийн Засгийн газар 2015 оны арваннэгдүгээр сард Энтеббе олон улсын нисэх онгоцны буудлаа өргөтгөх зорилгоор БНХАУ-ын Эксимбанкнаас 207 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээ байгуулж байв.

Ингэхдээ 20 жилийн хугацаатай, эхний долоон жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр хоёр хувийн хүүтэй 207 сая ам.долларын зээл авах гэрээг байгуулсан байдаг. Мөн гэрээний заалтад Хятадын Эксимбанк Энтеббе олон улсын нисэх онгоцны буудлыг зээлийн санхүүжилтийн барьцаанд авахаар тусгасан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр 1986 оноос хойш Угандаг удирдаж байгаа Ерөнхийлөгч Йовери Мусевени тэргүүтэй Засгийн газар өнгөрсөн  гуравдугаар сард Энтеббе олон улсын нисэх онгоцны буудлын зээлийн санхүүжилттэй холбоотой гэрээний зарим заалтыг өөрчилж, шинэчлэх зорилгоор Бээжин рүү төлөөлөгчдөө илгээсэн ч Хятадын тал анхны гэрээг өөрчлөхөөс татгалзсан хариу өгсөн аж.

Одоогоор Шри Ланка, Жибути зэрэг улс БНХАУ-ын өрийн хавханд хэдийнэ орж, боомт болон түшиц газраа алдаад байгаа бол удахгүй Нигери улсад уг түүх давтагдах эрсдэл өндөр байгааг судлаачид анхааруулж байгаа юм. АНУ-ын Вашингтон хотод төвтэй ашгийн бус “Center for Global Development” судалгааны байгууллага Хятадын өрийн дарамтад орох өндөр эрсдэлтэй 23 улс байгааг анхааруулсан байдаг.

Эдгээр орнууд нь ихэвчлэн зээлжих зэрэглэл багатай хөгжиж буй орнууд байгаагийн дотор Монгол, Пакистан, Жибути, Мальдив, Лаос, Монтенегро, Тажикстан, Киргизстан гэх найман улсыг Хятадын өрийн хямралд орох хамгийн өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hichegerei uls udird(202.9.46.6) 2021 оны 12 сарын 02

hicheegerei gadnihniig gaihad bhiim bhgvi manaidch oirhon ayul bngj sanaa zowdogoo

0  |  0
(64.119.17.198) 2021 оны 12 сарын 02

Газар өгөөд салах нь юу л бол?! Тэд манай тусгаар тогтнолыг авна л гэж дайрна шүү дээ. Авсан зээлээ бодоод үз. Авсан зээл нь эргээд ашиг өгөх төсөлд биш хэзээ ч ашиг өгөхгүй зам, гүүр мэтэд л ихэнх зээл нь орсон байна.

0  |  0
зочин(103.57.92.242) 2021 оны 12 сарын 02

юугаа өгч салах юм бол доо манайхаас газар л авч сална даа

0  |  0
Xuue(66.181.161.57) 2021 оны 12 сарын 02

Zugeer ingej zovj amidarch bxaar xavchigdaj xyaxagdaad ch boltugai xytadiin xariyand orchmoor bn pizda gj..

1  |  5
Top