Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Европын Холбоонд “Омикрон” хувилбараар халдварласан нь батлагдсан өвчтөний тоо 44 болоод байна. Тэдний нэгт ч ноцтой хүндрэл ажиглагдаагүй гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв мэдээлжээ.
Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар, “Омикрон” хувилбар Европын холбоо, Европын эдийн засгийн бүсийн 11 улсад бүртгэгдээд байна.
Бүх тохиолдолд шинж тэмдэггүй эсвэл хүндрэлийн дунд хэлбэрээр өвчилсөн ба нас баралт, ноцтой хүндэрсэн тохиолдол гараагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )