Засгийн газрын өнөөдрийн /2021.12.01/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дэлхий дахинд бүртгэгдээд байгаа шинэ мутаци буюу Омикрон халдвар 18 оронд бүртгэгдээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 16-нд онцгой анхааралдаа аваад байна. Тухайн улс, орон халдвар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэдийг авахгүй, өөрсдийн иргэдээ 10-14 хоног тусгаарлах арга хэмжээг авч байна. Энэ хугацаанд хоёр удаа шинжилгээ авч байна" гэв.
Түүнчлэн "Манай улсын хувьд одоо мөрдөгдөж байгаа журам хэвээрээ. Хилийн боомтууд дээр нэмэлт тандалтын баг гаргаж, шинжилгээ авч нэвтрүүлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж гадаадаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Хэрэв түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илрэх аваас тусгаарлах арга хэмжээг авч байна. Арваннэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 1040 хүн эх орондоо ирсэн байна. Эдгээр иргэдээс хоёр сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д тусгаарласан. Уг хоёр иргэний нэгээс нь халдварын дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүнээс нь халдвар илрээгүй. Тэгэхээр нэг тохиолдол батлагдсан гэсэн үг" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )