“Омикрон” хувилбарыг “Дельта”-гаас хэрхэн ялгах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эмч нарын ярьснаар, “Омикрон” хувилбараар халдварласан өвчтөнүүдэд “Дельта” өвчтөнүүдийн нэгэн адил шинж тэмдэг илэрч байгаа ч “Омикрон” халдварын тохиолдолд илүү хөнгөн хэлбэрээр өвдөж байгаагаараа ялгаатай гэнэ.

Өмнөд Африкийн Анагаах ухааны ассоциацын дэд тэргүүн Мвуйиси Мзуква “Дельта” хувилбараас ялгагдах онцын ялгаа ажиглагдаагүй. Гэхдээ “Омикрон” хувилбараар залуус ихэвчлэн халдварлаж байгаа бөгөөд илүү хөнгөн тохиолдлууд бүртгэгдэж байна гэж CNN агентлагт ярьжээ.

“Омикрон” хувилбараар халдварласан өвчтөнүүдийн 90 орчим хувь нь вакцин хийлгээгүй байна. Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн мужид эмнэлэгт хэвтэх хүртэл хүндэрсэн өвчтөн цөөн байна гэж Мзуква онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top