Олон улсын Парламентын холбоонд Монгол Улс гурван төлөөлөлтэй боллоо

2021 оны 12 сарын 02

УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг Олон улсын Парламентын холбооны /ОУПХ/ Эмэгтэй парламентчдын форумын Эмэгтэй парламентчдын Удирдах товчооны гишүүнээр санал нэгтэй баталж, сонголоо.

ОУПХ-ны 143 дугаар чуулган Испанийн Вант улсын Мадрид хотноо  болж байгаа бөгөөд энэхүү чуулганд цахимаар санал хурааж ийнхүү Монгол Улсын парламент дахин нэг төлөөлөлтэй боллоо.

Ази-Номхон далайн геополитикийн бүлэгт 36 гишүүн орон байдаг бөгөөд дээрх товчоо нэг гишүүнийг томилох квоттой байсан. УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, хэрэгжүүлж буй төсөл, санаачилсан хуулийг нь Ази-Номхон далайн геополитикийн бүлгийн гишүүн орны төлөөлөл судлаад тэгш боломж олгох, жендерийн асуудалд анхаарал хандуулдаг, боловсролын реформ хийх ажилд идэвх санаачилгатай ажиллаж байгаа хэмээн үзжээ.

ОУПХ-ны  Байнгын хороо, Удирдах зөвлөлийн гишүүн болсоноор эх орноо болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах боломжийг хангах, харилцан туршлага судлах гэх мэт маш олон давуу тал үүсдэг аж. Монгол Улсын парламентаас ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр УИХ-ын гишүүн  Н.Учрал, Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар ажилладаг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдээ(202.126.88.201) 2021 оны 12 сарын 02

Ундрам гишуундээ баяр хургие. Монгол эх орноо олон улсад сурталчлах ажилд нь амжилт хусье. \n

2  |  0
Сони(66.181.176.49) 2021 оны 12 сарын 02

Ундрам гишүүнд баяр хүргэе! Англи хэлээр ярьж байгаа нь үнэхээр бишрэм байдаг. ОУПХ-д сонгогдсоноор эх орноо болон УИХ-ын үйл ажиллагааг таниулах, сурталчлах, хамтрахад үнэтэй хувь нэмэр оруулж чадна.

2  |  0
Top