УИХ-ын чуулганаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилов.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилж, Д.Эрдэнэчимэгийг дэмжсэнгүй юм. Иймд Д.Эрдэнэчимэгийн оронд Д.Зүмбэрэллхамыг томилов
Сануулахад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалттай.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы Пүрэв гарагийн (2021.11.25) нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
хэний бууны нохой вэ?