УИХ-ын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжив.
Замын-Үүд чөлөөт бүсийн хууль 2004 онд батлагдсан боловч ямар ч дэд бүтэц байгаагүй. Өнгөрсөн 17 жилийн турш тоггүй байсан уг бүс энэ онд ДЦС-тай болсон байна. Гэвч одоогоор цэвэр, бохир ус, цахилгаан байхгүй. Нөхцөл байдал ийм байхад 12 орчим тэрбум төгрөгөөр хашаагаа хоёр ч удаа сольсон байна. Тодруулбал, Замын-Үүд чөлөөт бүсийн нийт газрын хэмжээ 900 га. 2007 онд ₮1 тэрбумаар хашаа барьсан ч актлагдаж, 2018 онд 10,7 тэрбум төгрөгийн өртгөөр давхар хилийн хамгаалалттай хашаа болон камер, хилийн нэгдсэн барилгажуулалт хийж байгаа аж. Уг хашааг 2021 оны арванхоёрдугаар сард улсад хүлээлгэн өгөх аж.
Тог цахилгааныг 2022 оны нэгдүгээр улиралд холбох ажил хийгдэх аж.
Сэтгэгдэл ( 4 )
Yoo vnen xelex ch vg oldohgv maa
Татварын мөнгөөр тоглогчдод хариуцлага тооцох хэрэгтэй байна.
IIM YUM HIIJ BAIGAA HUMUUS HYATADDUUDAD ALI HEZEENII ZARAAD URUNDUU UGUUD HYATADIN NUTAG BOLTSON BAIGAA OILGOMJTOI
Татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо болиосоо, бүр дургүй хүрчихлээ