Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын MBC телевизээр тус улсад сурдаг монгол оюутан бусдын хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлсэн нь цахим ертөнцөд шуугиар тариад байна.
Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Солонгос улсад хүчирхийлэлд өртсөн охины тухай дөнгөж сая дууллаа. Зүрх сэтгэл маш их өвдөж байна. Охин, охины гэр бүлийг сэтгэлийн хаттай байхыг юуны өмнө хичээнгүйлэн хүсье… Миний бие зохих газруудаас тодруулга авч, анхаарал тавихаа илэрхийлье!
Хэд хоногийн өмнө, манай улсад ч нэгэн охиныг тал талаас нь өшигчин зодож буй аймшигтай бичлэг түгсэн… Манай танай орон, миний чиний хүүхэд гэхээсээ илүү томчууд бид ийм л ёс суртахууныг үр хүүхэддээ үлгэрлэж, тунгалаг цагаан ирсэн хойч үеэ хэрцгийжүүлж байна. Хулгайч нохой мэт нууцаар бичнэ, бичсэнээ зарна, авсанаа түгээнэ, нийтээр жигшүүлэн тамлуулна… Томчууд бидний л хийдэг үйлдлийг тэр чигээр нь хуулсан байхыг хараад паа пүү хэмээн уулга алдан шагшилдана… Хуурамч биш гэж үү?!!
Булхай булайг түгээдэггүй, оролцохгүй дутаж чаддаг хүмүүжил төлөвшил эхлээд аав ээжид хэрэгтэй! Зэрлэгшин хүйтэрч буй өөрсдийнхөө үнэнийг харж нүүр тул! Нэгнээ хороон үхүүлэхдээ төгөлдөршиж буй өөрсдийгөө л жигш!
Сошиал тамлагаа”-нд нэгдэхээ л байчихмаар!!! Биеийн зодуур мартагдаж анина, сэтгэлийн өвчин үүрдийнх болж үлдэнэ! Бүгдээр нийлж, хүйтэн төхөөрөмжийн цаанаас нэгнээ дэвсэж сурсан, гаршсан шүү дээ бид!
Хэнийг ч зүхэж шүүхгүй, харааж тарчлаахгүй, ийм үйлдэлд хошуу хуруу нэмэрлэхгүй хүн бүр дор бүрнээ ганц хоног л тэвчье! Ээж хүний хувьд, өөрийн биеэр өдий төдийг үзэж яваа бүсгүй хүний хувьд хүн бүр дор бүрнээ өчүүхэн атугай энэ өөрчлөлтийг эхлэхийг хичээнгүйлэн уриалж байна!" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
ene solongosuud gej hogiin garuud bdgiin ym bn neeh hudlaa dvr isgesen kino hiihee boli
Манай улс гөлөг болждээ
CHINII AHAN DUUS BIZDEE TER SONUUD CHINI,CHI CHINI HATGIN HORCHIGON MANJ CH BILUU TER HAVIIN GARALTAI GEE BIZDE