Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрдэмтэд “дельта”, “бета” хувилбартай харьцуулахад “омикрон” хувилбараар дахин халдварлах эрсдэл гурав дахин өндөр болохыг тогтоожээ.
Шинжлэх ухааны “MedRxiv цахим номын санд бичсэнээр, судалгааны явцад “омикрон” хувилбар нь ковидоос эдгэрсний дараа тогтсон дархлаанаас зайлсхийх өндөр чадвартай болохыг харуулжээ. Гэтэл “дельта” эсвэл “бета” хувилбарт ийм өндөр чадвар ажиглагдаагүйгээс гадна дахин халдварлах тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ тохиолдолд “омикрон” хувилбар вакцин хийлгэснээс хойш тогтсон дархлааг тойрч гарах чадвартай байх магадлалтай гэж эрдэмтэд үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )