Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний “Омикрон” хувилбарын халдварын голомт болсон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гаутенг муж руу шинжээчдийн баг илгээжээ.
ДЭМБ-ын Африк дахь бүсийн захирал Салам Гейн мэдээлснээр, тус байгууллага эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгч үйлдвэрлэх, хуваарилахад нь туслалцаа үзүүлэхийг зорьж байна.
Тус улсад хоёр өдөр дараалан ковид-19 халдвар авсан хүний тоо хоёр дахин нэмэгдээд байна. Мягмар гарагт Өмнөд Африкт халдварын шинэ тохиолдол 4373 байсан бол лхагва гарагт 8561 болж, өсжээ. Даваа гарагт батлагдсан тохиолдлын тоо 2273 байв. Гаутенг мужид лхагва гарагт 6188 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол мягмар гарагт 3143 халдвар шинээр батлагдаж байжээ.
“Омикрон” хувилбар одоогоор тус улсын таван мужид бүртгэгдээд байна. Өмнөд Африкийн Өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, Өмнөд Африкт “омикрон” омог арваннэгдүгээр сарын 8-нд анх Гаутенг мужид бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )