24 ЦАГТ I 327 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 05

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 327 иргэн коронавирусний халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Коронавируст халдварын улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Манай улсад COVID-19 халдварын шалтгаант нас баралт 1943 болоод байна. 

Шинээр илэрсэн 327 тохиолдлын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 324 нь дотоодын халдвар ажээ.

Дотоодын халдварын: 

 

  • 171 нь Улаанбаатар хотод,
  • 153 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4646 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8804 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top