Дуучин Б.Эрдэнэхүү “Уулзъя андуудаа” шинэ уран бүтээлээ гаргалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

“Сүүн орчлонгийн гэгээ ээж”, “Малчин аав”, “Үүлэн цэнхэр хангай”, “Уулс санаа алддаг юм”, “Эрэмгий Монгол эрчүүд” зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан дуучин Бямбасүрэнгийн Эрдэнэхүүгийн шинэ уран бүтээл “Уулзъя андуудаа” дуу олны хүртээл болж өнөөдөр анх удаа цацагдлаа. “Уулзъя андуудаа” нэртэй шинэхэн уран бүтээл нь эрчүүдийн жудаг,  хүн байхын учир утгыг агуулж нэгийг бодогдуулсан бүтээл болсон бөгөөд “Уулзъя андуудаа” дууны клипийг драмын театрын чадварлаг уран бүтээлч залуус тогложээ. Залуу уран бүтээлчийн шинэхэн уран бүтээлийг танилцуулж байна. Таалан соёрхоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top