УИХ-ын дарга тэргүүтэй БНЭУ-д айлчилсан баг ТУСГААРЛАЛТАД ОРЖЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

УИХ-ын даргын Бүгд найрамдах Энэтхэг улс (БНЭУ)-д хийсэн албан айлчлал амжилттай, уулзалт үр дүнтэй болж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ.

Баг бүрэлдэхүүн буунгуутаа шинжилгээ өгч, бүгд сөрөг гарсан байна.

Монгол Улсад нэвтрэхийг хориглосон жагсаалтад БНЭУ ороогүй ч айлчлалын баг бүрэлдэхүүнээрээ тусгаарлалтад оржээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн юм.

Энэхүү айлчлал Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцах, үр дүнд хүрэх ач холбогдолтой айлчлал боллоо гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж буй. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ардууууд(202.9.41.36) 2021 оны 12 сарын 06

Хэд хоног зугаалж ирчихээд одоо улсын хангамжинд 10 хоног цалинтайгаа амраад айн? Бидний татвараар үнэн тансаглчихийм бн л даа хүүрнүүд. Яана даа монгол улс ард түмэн

0  |  0
zochin(139.5.219.140) 2021 оны 12 сарын 06

iim tsag ved gvij ochiod uvchin olj irhee bolioch enethegt uvchlul undur bgashde

0  |  0
Top