Их Британид “омикрон” хувилбарын халдварын тоо 246-д хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Их Британид коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан хүний тоо 246-д хүрчээ. Их Британийн Эрүүл мэндийн салбарын аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт “омикрон” хувилбараар халдварласан 100 гаруй тохиолдол батлагдсан байна.

“Омикрон” хувилбарын халдварын шинэ тохиолдлууд бүгд хавьтлууд гэнэ. Шинэ журмын дагуу, шинэ хувилбараар халдварласан иргэд, тэдний гэр бүлийн гишүүд болон ойрын хавьтлуудад өөрсдийгөө 10 хоног тусгаарлах шаардлага тавьж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад коронавирусний халдварын нийт 50 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 99.8 хувийг нь “дельта” хувилбар эзэлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top