Омикрон халдварын үед 2-3 дахин илүү хурдан хатгалгаа болдог

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Коронавирусний “омикрон” хувилбар бусад хувилбаруудыг бодвол 2-3 дахин илүү хурдан уушгины хатгалгаанд хүргэдэг байна.

“Омикрон” хувилбар “Дельта”-ийн нэгэн адил амьсгалын доод замыг халдварлуулах чадвартай ба богино хугацаанд уушгинд орж, хатгалгаанд хүргэдэг байна. Коронавирусний эхний хувилбаруудын үед халдвар авснаас хойш 10-11 хоногийн дараа хатгалгаа болдог байжээ. Энэ хугацаанд тухайн өвчтөн шаардлагатай эмчилгээ авах боломжтой байсан бол өдгөө хатгалгаа болох хугацаа 3-5 хоног байна гэж шинжээчид сэрэмжлүүлж байна.

Цар тахал цаашид хэрхэн өрнөх нь хүн амын вакцинжуулалттай шууд хамаатай. Вакцинжуулалт хурдац нэмэгдэхгүй тохиолдолд хавар халдвар дахин нэмэгдэх магадлалтай аж.

Шинжээчдийн ярьснаар, энэ удаагийн цар тахлын дараа шинэ төрлийн коронавирус гарч ирсээр л байх болно. Саяхан Парисын Пастерын дээд сургууль, Лаосын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтран Вьетнам, Лаос, Хятадын дундах эзэнгүй бүс нутагт ажиллажээ. Ширэнгэн ой, агуй, намаг, хүрхрээ бүхий очиход хүнд газруудаар судалгаа хийх явцдаа тэд зэрлэг сарьсан багваахайгаас сорьц авч, шинжлэхэд SARS-CoV-2 туйлын төстэй коронавирусүүд илрүүлсэн байна. Эдгээр шинэ төрлийн коронавирус хүнд халдварлах чадвартай болохыг лабораторийн нөхцөлд баталсан байна. Тэд гарч ирэх цагаа хүлээж байна гэж шинжээчид онцолжээ. Мөн төрөл хоорондын саадыг давж, хүнд халдварлахад бэлэн болсон хэд хэдэн төрлийн вирус бий гэнэ. Тиймээс хүн төрөлхтөн ойрын ирээдүйд ийм зүйлд бэлэн байх учиртай гэж шинжээчид анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2021 оны 12 сарын 10

Омикрон хувилбар маш хурдан тардаг уушигнд 3 с 5 хоногт хатгаа үүс ч түргэн үхэлд хүргэдэг вирус гэдгийг дэлхийн улсуудад гарч байгаа нь байдал амeрикийн эрдэмтэдийн дүгнэлт тодорхойлж байна Манай улсад eр тоохгүй улс даяар шинэ жил бусад олон хүн цуглаасан арга хэмжээнүүд хавтгайрч байна УОК энэ тал дээр анхаарч хурдан зохицуулалт хиймээр байна

3  |  0
сар(202.179.27.153) 2021 оны 12 сарын 10

Хүн төрөлхтөнд нэн аюултай сарьсан багваахайг устгаж болдоггүймүү

0  |  1
Зочин(202.21.107.121) 2021 оны 12 сарын 10

Шинэ жил тэмдэглэнэ л гэнэ, Омикрон орж ирнэ л гэнэ... Учир нь олдохгүй юм.

0  |  1
үнэн(64.119.22.73) 2021 оны 12 сарын 10

”Омикрон” хувилбарыг гайгүйч юм шиг, бүр коронагийн төгсгөл ч гэх шиг шал худлаа мэдээлэлэүүд манайд албаар орчуулагдсан хэмээн тараагдаж олон нийтийг их төөрөгдүүлж байгаа шүү

5  |  0
Top