ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхонд сайхан өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Хонь

Өнөөдөр ядаж л хоёр цагийг гэрээсээ гадуур өнгөрүүл. Таны аура хэмжээлшгүй ихээр өснө. Бүх зүйлдээ салхи оруулж, жаахан зогсож хүлээх хэрэгтэй байна.  

Үхэр

Эцэст нь та өнөөдөр эргэн тойрныхондоо ямар сайхан чанаруудыг тань анзаараагүйг харуулж чадна. Туршлагажих гэж бүү хүлээ. Бүх үр дүнг үгүй хийж болох зүйл бол энэ.

Ихэр

Энэ өдрийн бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авч, зүгээр л амьдар. Хангалттай сонирхолтой өдөр байж чадна. Ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаж уйтгарлаж суух хэрэггүй. Одоо байгаа бүх зүйлийг мэдэр.

Мэлхий

Өнөөдөр та маш их тайтгарлыг мэдрэх болно. Эсвэл таны хэлж байсан бүх зүйл үнэн болохыг харна. Баяр бахдалтай агшнаа чимээгүй мэдэр. Болгоомжгүйгээр таагүй зүйл хэлэх магадлалтай. Энэ нь танд муугаар нөлөөлнө.

Арслан

Таны үйл хөдлөлийн санаа нь хэнийг ч сэдэлжүүлж чадахаар байна. Гэхдээ их хүчин чармайлтын үр дүн гарахгүй тул зарим зүйлд цагаа бүү үр. Өнөөдөр та бүх хүнд туслах гэж хичээх хэрэггүй. Зүгээр л тайвшир.

Охин

Энэ өдөр танд, таны ажил хөдөлмөрт маш сайхнаар нөлөөлөх болно. Толгойд тань ямар нэгэн санаа орж ирвэл үүнийгээ хөгжүүлж, мартахгүй байхыг хичээ. Өөрөөрөө бахархаж, хийж бүтээж чадна гэдэгтээ итгээрэй. Та амьд байна.

Жинлүүр

Өнөөдөр уран зөгнөл нэмэгдэнэ. Та зүүдэндээ ягаан өнгийн матар ч харж болно. Амьдралд тань сонин содон зүйл тохиолдоход зугтах бус түр хүлээгээд ажиглаарай. Та галын шугаманд зогсож байгаа хүн биш юм.

Хилэнц

Сэтгэл хөдлөлөө бүү хяна. Өөрийгөө зөнд нь тавьснаар байгаа зүйлээ алдах бус харин ч илүү ихийг олж авах, шат ахих магадлалтай. Юуны ч тухай санаа бүү зовоорой. Ямар түвшинд хүрэхийг зорьж байгаагаа санаарай.

Нум

Санаа бодол, мэдрэмждээ сөрөг байхыг бүү зөвшөөр. Хэн нэгэн таны сэтгэл хөдлөл, царай төрхийг анхааралтай ажиглана. Санаа сэтгэлд тань юу болж байгааг түүнд харуулах шаардлагагүй шүү дээ.

Матар

Өнөөдөр та өгөөмөр сэтгэлийнхээ туяагаар гэрэлтэх ёстой. Гэхдээ үүнийг ашиглан өөрийгөө бүү хөөргөөрэй. Санаа бодлоо илүү зөв илэрхийлж, эргэн тойрныхондоо өөрийгөө харуулах боломж олдоно.

Хумх

Энэ өдөр та анхааралтай сонсогч байх болно. Бас гутарсан хэн нэгнийг түшиж, сэргээгч нь байж чадна. Үлдсэн бусад бүх зүйлийн талаар санаа зовох хэрэггүй.

Загас

Та энэ өдрийг гунигтай хэмнэлээр дуусгахгүй. Шаардлагатай бүх зүйлийг хийсэн тул ойрын төлөвлөгөөгөө боловсруулах хагас цагийн хугацааг өөртөө зарцуул. Дараа нь хүссэнээ хийх цаг гарч, өөрийгөө дуртай зүйлээрээ шагнаарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top