ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан хүмүүсийн хайр, хүндлэлийг татна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Хонь

Эргэн тойрны хүмүүсийн харах өнцөг төвөгтэй санагдана. Энэ нь нэг бол таныг сайхан зүйл рүү хөтөлж, эсвэл тэдний бодол амьдралд төдийлөн наалдахгүй юм шиг санагдана.

Үхэр

Өнөөдөр танд хэсэг зуур бодол, үйлдлийг тань өөрчлөх түр зуурын зорилго бий болно. Танд бүр бодох ч хэрэггүй болох үе ирнэ. Бүх зүйл аяндаа болно. Мэдээж та зөв гэж бодсон зүйлээ бүү өөрчил.

Ихэр

Гэр бүлийн хүрээнд таны тархийг угаах болно. Энэ нь зан байдал, ёс суртахууны тал дээр ч илэрч болох. Үүнээс зугтах боломжгүй ч таатай байдлаар хүлээж авах гарц байна. Бүү маргаарай.

Мэлхий

Өнөөдөр та өөртөө зарим эрсдэлд орохыг зөвшөөрч болно. Ашиг тус нь алдагдлаасаа их байх боломжтой байна. Гэхдээ болгоомжтой байж, хэтэрхий хол бүү яваарай. Зөн совин юу хэлнэ, түүнийгээ хийж болно.

Арслан

Үг хэлээрэй хянаарай. Эс бөгөөс үг ярианы тань үр дагавар таны үйл ажиллагаанд таатай бус нөлөө үзүүлнэ. Аврал эрсэн амьтад, хүмүүст тусал.

Охин

Ярианыхаа сэдвийг зөв сонгохыг зөвлөж байна. Зарим зүйлийн талаар чимээгүй байсан нь дээр. Юуны талаар гэдгээ та мэдэж байгаа бол огт ярихгүй байсан нь дээр. Бахархах зүйл бий ч таатай цагийг нь олж ярих нь чухал.

Жинлүүр

Үйл явдлыг зөнд нь орхи. Ямар нэгэн тайлбар бүү шаард. Өнөөдөр та хэнээс ч тайлбар олж сонсохгүй. Илүү их зүйл мэдсэнээрээ хүн урт насалдаггүйг санаж, зарим зүйлийг зөнд нь орхи.

Хилэнц

Сайхан зүйлүүдээр өөрийгөө шагна. Өнөөдөр танд өөрийгөө зөвтгөх боломж гарч ирнэ. Үүнийг дуртайгаар ашигла. Таныг үндэслэлгүй зүйлээр буруу ойлгосон хүмүүс магадгүй алдаа гаргасандаа уучлалт гуйна. Харин та бүх зүйлийг өөрийнхөөрөө хий.

Нум

Энэ өдрийг төлөвлө. Бүх зүйлд өөрийн гэсэн төлөвлөгөө тохирно. Гэнэтийн шийдвэр нь өнөөдөр тийм ч амжилттай байхгүй. Бүү гонсой. Үүний оронд өөрийгөө илүү том зүйлд сориход бэлтгээрэй.

Матар

Өнөөдөр та хаана ч явсан хүмүүсийн хайр, хүндлэлийг татна. Энэ нь таныг гайхшируулж ч болно. Сайхан зүйлийг дагаж сайхан зүйл ирдэг. Энэ нөхцөл байдлыг ашиглан амжилтад хүрнэ.

Хумх

Энэ өдөр зан аашныхаа зөөлөн талыг илүүтэй гаргана. Бараг бүх нүглийг уучилна. Уучлахгүй байх шалтгаан ч үлдэхгүй. Алсын зорилгодоо бэлэн болсон гэж үзэж байгаа бол та эхлэлээ тавих цаг нь иржээ. Амжилт хүсье.

Загас

Өнөөдөр танд дугуй унаад зугтаж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй юм. Энэ нь ч үнэн байх магадлалтай. Та эрч хүчээ дэмий үрж байх вий дээ! Хурдаа тааруулах цаг болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.178) 2021 оны 12 сарын 13

Өглөө бүр оруулдагт баярлалаа. Амралтын өдрүүдээр ч бас оруулж байвал зүгээр юм даа. Уншихад урамтай байдаг шүү ккк

1  |  0
Top