“Омикрон”-ы тархалтын хурдыг “ЕР БУСЫН ХУРДТАЙ” байна гэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Коронавирусний “омикрон” хувилбар ер бусын хурдацтай тархаж байна гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгджээ.

Лондон хотноо шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 40 хувийг  “омикрон” хувилбар эзэлж байна.

“Омикрон” хувилбарын талаар одоогоор мэдэгдэж буй зүйл нь урьд өмнө үзэгдэж байгаагүй ер бусын хурдацтай тархаж байна. Хоёроос гурван хоногт халдварын тохиолдол хоёр дахин өсөж байна. Өөрөөр хэлбэл бид халдварын шинэ том давлагаатай нүүр тулна гэсэн үг гэж Жавид онцолжээ.

Тэрбээр парламентын чуулган дээр үг хэлэхдээ энэ оны сүүлч гэхэд “омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн тоо нэг саяыг давах төлөвтэй байна гэж мэдэгджээ.

“Омикрон” хувилбар Антарктид тивээс бусад бүх тивийн 64 улс оронд бүртгэгдээд байна. Хамгийн олон тохиолдол буюу гурван мянган тохиолдол Их Британид бүртгэгдсэн бол Данид 1.2 мянган хүн “омикрон” хувилбараар халдварлаад байна.

Их Британи, Швейцар зэрэг улс ойрын үед “омикрон” хувилбар тархалтаараа “дельта” хувилбарыг тэргүүлнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top