Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 50.1 саяд хүрчээ.
Цар тахал эхэлснээс хойших хугацаанд тус улсад нийт 50 119 574 хүн халдвар авснаас 798710 хүн энджээ.
Энэ сар гарснаар тус улсад нэг хоногт батлагдаж буй халдварын тохиолдлын тоо 100 мянгыг давж байгаа нь сүүлийн хоёр сард бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Талархлын баярыг тэмдэглэснээс хойш тус улсад халдварын тархалт нэмэгдэж эхэлсэн байна.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 270.7 сая хүн халдвар авснаас 5.3 сая хүн энджээ. Халдварын тархалт, нас баралтын үзүүлэлтээр АНУ тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )