ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн амжилттай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Хонь

Өнөөдөр болж буй үйл явдлыг дүгнэхдээ яарах хэрэггүй. Таны дүгнэлтийг зарим хүн хувьдаа доромжлол мэтээр хүлээж авах вий! Зарим зүйлээ тийм ч сайн зохион байгуулаагүйгээс, эсвэл хөнгөн шоглоом болгон хэлснээс үүдэж хүмүүс таныг буруу ойлгохоос сэргийл.

Үхэр

Та ханцуйгаа шамлан ээлжит ажилдаа орно. Олон зүйлийг эхэлж, бас дуусгаагүй үлдсэн ажлуудаа дуусгах боломж олдож байна. Илүү ихийг хийж бүтээе гэвэл дэмий суух цагаа багасгах хэрэгтэй болно.

Ихэр

Өнөөдөр таны эрч хүчний нөөц хязгааргүй мэт байна. Хэрвээ та үүнийгээ зөв хуваарилж ажиллаж чадвал уулсыг эргүүлэх болно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал дээр болгоомжтой хандаж, хуримтлал үүсгэх хэрэгтэй.

Мэлхий

Маш ажмилттай өдрүүдийн нэг байх болно. Орой та тийм ч таатай мэдээлэл сонсохгүй. Гэхдээ ямар ч муу зүйл тохиолдохгүй. Таагүй бас таатай дурсамжийн аль нь ч үлдэхгүй.

Арслан

Хэн ч таны үйл хөдлөлийг чиглүүлэх, хянах үүрэггүй. Хэрвээ та өнөөдөр нуугдаж суувал санаачилга талаар болно. Сүүлд нь харамсахгүйн тулд нуугдаж буй нугаасаа гараарай. Өөр нуга олохыг хичээ.

Охин

Өнөөдөр шийдэмгий үйлдэл хийсэн хүн хожно. Энэ зуураа сайн сайхан зүйл болно гэсэн итгэл найдвараа бүү алдаарай. Юуг ч байсан оролдоод үз. Нэг л мэдэхэд та бүх зүйлийг хийж сурсан байх болно.

Жинлүүр

Тэвчээртэй байвал ойрын хугацаанд таныг баярлуулах үйл явдал тохионо. Гэхдээ таны хүлээлтэд хүрээгүй зүйлд гуниглах хандлагатай байна. Ямар ч байлаа гэсэн та хүлээлтийнхээ шагналыг авна.

Хилэнц

Тан руу хэн нэгэн залгаагүй юу? Түүний дуудлагад хариу өгөхөөс бүү залхуур. Нэгдүгээрт, танд чухал зүйлсийг ярих гэж байж болно. Хоёрдугаарт, хүний дуудлагад хариу өгөхгүй байх нь эелдэг бус зүйл юм.

Нум

Өнөөдөр танд дэлхий ертөнц завсрын өнгөөр харагдана. Та өөрийгөө нээхгүй байвал энэ өнгө өөрчлөгдөхгүй. Танил, найз нөхдийндөө зочил. Аль эсвэл гэртээ зочин уриарай.

Матар

Шийдсэн гэж бодсон асуудал гэнэт таны зам дээр гарч ирнэ. Нуугдах хэрэгтэй болно. Гэхдээ ингэснээр асуудал арилахгүй гэдгийг санаж, дараагийн алхамаа бодонгоо өөрийгөө чөлөөлөөрэй.

Хумх

Эрүүл саруул ухаандаа итгэ. Хэлэхийг эртнээс хүсэж байсан үгээ хэлээрэй. Өөрийгөө болон бусдыг сонсоорой. “Тийм”, “тэгэлгүй яахав”, “мэдээж” гэдэг үгсийг түлхүү хэрэглэж, өөрийнхөөрөө үйлдэл хий.

Загас

Өнөөдөр та удирдагчийн байр сууринд хялбархан хүрэх болно. Үүнийгээ удаан хадгалах боломж гарч ирж магадгүй юм. Төлөвлөгөө нь зарим талаараа таныг бодож байснаас өөр зүйл рүү хөтлөх ч өөрийнхөөрөө зүтгэх биш бусдын заасан замаар алхаад үзээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top