УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг эцэслэн батлахаар төлөвлөж байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байгаа учраас хууль эцэслэн батлах үйл ажиллагааг хойшлууллаа.
Үүний дараа Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна. Асуулт асуух саналтай гишүүн байсангүй. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг Байнгын хороо гаргаж, эцэслэн батлуулахаар Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна.
Сэтгэгдэл ( 0 )