УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Бүтэц зохион байгуулалт нь зөв юм уу. Тагнуул хүчний байгууллагаар гол байр суурьтай орж байгааг буруу гэж үзэж байна. Тагнуулын сүлжээ нэвтэрсэн орон болоод Монгол Улсын хөгжил дэвшилд гай болох юм бишүү. Хоёрдугаарт, бүгдийг Ерөнхий сайд дээр авайчих нь хэр зөв бэ. IT салбарынхан зээл тусламж авах зөвшөөрлийг Тагнуулаас авах нь байна. IT салбар бол өндөр өртөг шаарддаг салбар. Тагнуулынхан энэ тухай мэдэх ч юм уу үгүй ч юм уу. Цаашид хөгжил дэвших салбараа тагнуул дээр овоолоод цаашдаа энэ салбараа боймлох юм биш үү. Үүнийгээ чухал болгохын тулд Ерөнхий сайд дээр авайчдаг. Тагнуулын хүчний байгууллагаар хянадаг зохицуулдаг гэдэг бодлого бол энэ салбарыг баллана шүү.
Байнгын хорооны дарга Н.Учрал:
-Шинэ яамны дэргэд нийтийн төв байгуулаад, тэндээ иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцуулна. Харин үндэсний төвийг тусад нь байгуулаад төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа байгууллагын аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
-Хуулийг хийхэд маш олон орны мэдээллийн аюулгүй байдлыг бүтэц зохион байгуулалтыг судалсан. Төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцийн асуудлыг тагнуулын байгууллага хариуцаж байгаа болохоос хувийн хэвшлийн мэдээллийн аюулгүй байдлын асуудал руу нэвтрэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )