Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд ЗУРГААН САЙД багтжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд төлөвлөгдсөнөөрөө онцлогтой юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Соёлын сайд Ч.Номин, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, Д.Өнөрболор нар багтжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.122.71) 2021 оны 12 сарын 17

xaltar vxsen elencegee xiij dagaj yabdag bainaa darkhanii zamaa duusgax ajlaa xiil dee

0  |  0
Top