УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Энэ нь онгоцны түлш, онгоц түүнийг дагалдах тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "онгоцны түшийг татвараас чөлөөлж байна. Ингэснээр тийзний үнэ хямдрах тооцоолол хийсэн үү. Орон нутгаас олон улс руу нислэг үйлдэх боломж хэр байна вэ" хэмээн асуув.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:
-Онгоцны түлшийг гаалийн татвараас чөлөөлснөөр хэд хэдэн ач холбогдолтой. Парк шинэчлэл тулгамдсан асуудал болоод байгаа. Олон улсын түвшинд парк шинэчлэл хийх боломж бүрдэнэ. Хөдөлгөөний аюулгүй байдал, ажиллагаа нэмэгдэнэ. Засвар үйлчилгээ тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл дарамт болдог. Энэ асуудлаа шийдэхэд дөхөм болно. Тийзний зардал 10 хувиар буурна гэсэн тооцоолол бий. Бидний нэг дутагдалтай тал бол дадлагажуулах, мэргэшүүлэх юм. Сургалтын тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Сургалтыг олон улсын түвшинд зохион байгуулах боломж бүрдэнэ. Ховд, Увс чиглэлийг олон улсын нисэх буудал болгох зорилго ирэх жилээс хэрэгжинэ. Хилийн ойролцоох бүс нутгаас ойролцоох улс руу шууд нисэх боломж бүрдэнэ. Увсаас Тува улсын нийслэл Кызыл руу шууд нислэг хийх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )