Япон дээгүүр нисэж өнгөрсөн галт бөмбөлгийг хайж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Японы NHK телевизийн камер Шизүока мужийн Нүмазү хотын дээгүүр нисэж өнгөрсөн галт бөмбөлгийн бичлэгийг хийжээ.

Тус телевиз солирын борооны дүрс бичлэгийг хийх зорилгоор Шизүока мужийн Фүжи хот, Миэ мужийн Шима, Тоба, Цү хотуудад суурилуулсан байна. Дүрс бичлэгээс үзвэл, маш тод гэрэлтсэн галт бөмбөлөг газартай ойрхон баруун өмнөд зүг рүү нисэн өнгөрч, алга болсны дараа хүчтэй чимээ гарчээ. Исэ хотын оршин суугчдын ярьснаар, галт бөмбөлөг нисэж өнгөрсний дараа хүчтэй чимээ гарч, байшин, барилгын цонх доргисон байна.

Галт бөмбөлөг нь тийм ч ховор үзэгдэл биш хэдий ч цохилтын долгион бүхий солир унах нь ховор тохиолдол гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Өнгөрсөн оны долоодугаар сард Чиба мужийн Нарашино хотод солир унаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top