ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхний оюун ухаан хурц байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Хонь

Өнөөдөр та хэн нэгний хэрэгт оролцох гэж оролдох хэрэггүй. Таны туслах гэсэн хүсэл үнэлэгдэхгүй. Харин орой удаан хүлээсэн зүйл биелэх мөчид аз жаргалыг мэдэрнэ.

Үхэр

Хэн нэгэнд гомдоллох, үзэл бодлоо тулгах хэрэггүй. Танд хүмүүсийн бурууг тайлбарлахад амархан байх ч сүүлд нь хийсэн үйлдэлдээ уучлалт гуйх хэрэгтэй болно.

Ихэр

Өнөөдөр та эрх чөлөөтэй шувуухай байх болно. Ямар ч ажил, үүрэг таныг зогсоож чадахгүй. Эрх дураараа нисээрэй. Эрж хайсан зүйлээ ч олох болно.

Мэлхий

Танд ямар нэгэн хүсэл байвал түүнийгээ нийтийн эрх ашгийн төлөө биелүүлээрэй. Таны одоогийн үйл ажиллагааны төрөл нь урьд өмнөхөөс илүү ихээр тохирно.

Арслан

Өөдрөг үзэл нь дэлхийг хөдөлгөх болно. Ялангуяа таныг өнөөдөр өөдрөг үзэл хөдөлгөнө. Та өнөөдөр яг л хэрчигч шиг байна. Хамаг хурдаараа бүгдийг бутална. Гэхдээ эргэн тойрныхноо бүү ядраагаарай. Бас өөрийнхөө цэнэгийг бүү тасал.

Охин

Амьдралынхаа хамгийн сайхан үеийг бүү дэмий өнгөрүүлээрэй. Бүх сайхан зүйлийг өөртөө хадгалахыг хичээ. Бүгдийг нягтлаад цааш үйлдэл хийж эхэл. Одоо бүх зүйлийг зохицуулж чадахгүй бол маргааш хүртэл хүлээх нь дээр юм.

Жинлүүр

Хүссэн зүйлээ шаардахдаа бүү эмээ. Таны шаардлага үндэслэлтэй байх болно. Магадгүй зөвшөөрөгдөнө. Гэхдээ хэрвээ та дуугаа өндөрсгөх, хөлөө дэвслэх зэргийг хийхгүй бол шүү дээ.

Хилэнц

Өнөөдөр таны оюун ухаан хурц байж, төлөвлөгөөгөө хурдтай гаргана. Та үүнийгээ бичиж аваарай. Үгүй бол сүүлд нь санахад бэрх. Бас гомдолтой санагдана.

Нум

Багахан таагүй зүйлийг ойлгож, хэвийн хандахыг хичээгээрэй. Өнөөдөр ийм зүйлийг ойрын хүмүүс тань мэдрүүлнэ. Таагүй зүйлүүд нь жижигхэн байна. Иймээс танд ямар хохирол учирна гэж.

Матар

Өнөөдөр таны онгодыг оруулах зүйл бол тухтай сандал. Та тав тухтай байдлыг өмнө нь хэзээ ч ингэж ихээр хүсэж байгаагүй байх. Тавилгын дэлгүүр рүү бүү ороорой. Орвол та уг орон зайг балгас болгож мэдэхээр байна.

Хумх

Зөн совин тань хурц болно. Түүнийгээ ч дагаарай. Гэхдээ өнөөдөр хүн ихтэй, дуу чимээтэй газар танд тохирохгүй. Уран бүтээлч хумхууд тайван газраас онгодоо илүү хөглөнө. Юу хийх, хаана хүрэхээ мэдэж байх нь чухал.

Загас

Тайвшир. Өнөөдөр бүх хүн танд найз мэт санагдана. Өмнө нь харж байгаагүй хүмүүс ч танил мэт санагдана. Өгөөмөр сэтгэлтэй байж, түр зуурын зүйлд ч итгээрэй. Маргааш бүх зүйл өөрчлөгдөж болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top