УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр /2021.12.20/ УИХ дахь МАН-ын бүлэг 10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь АН-ын бүлэг 10:00 "Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Хоёр намын бүлэг хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top