Японд сүүлийн үед гадаад руу зорчоогүй гурван иргэнээс коронавирусний “омикрон” хувилбар илэрчээ.
Осака мужийн амбан захирагч Хирофүми Ёшимүрагийн мэдээлснээр, Осака хотод оршин суудаг гэр бүлийн гурван гишүүн “омикрон” хувилбараар халдварласан нь батлагджээ. Тэд сүүлийн үед гадаад улс оронд зорчоогүй ба хэрхэн халдвар авсан нь тодорхойгүй байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад “омикрон” халдварын нийт 90 орчим тохиолдол бүртгэгдээд байна. Бүгд зөөвөрлөгдсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )