Ковидын дараа хүүхдүүдэд сепсистэй төстэй хам шинж ажиглагдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Коронавирус нь хүүхдүүдэд аюултай хүндрэл болох сепсистэй төстэй олон эрхтэн дутлын хам шинж үүсгэх эрсдэлтэй гэж Их Британийн “Royal Brompton and Harefield” эмнэлгийн эмч нар анхааруулжээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, ийм хам шинж харьцангуй ховор тохиодог байна. Халдвар авсан хүүхэд, өсвөр настнуудын тал хувьд халдвар шинж тэмдэггүй өнгөрчээ. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол гол төлөв халуурах, байнга ханиалгах, амтлах, үнэрлэх чадвараа алдах зэрэг зовуур илэрч байгаа аж.

Хүүхдийн “Great Ormond Street Hospital” эмнэлгийн мэдээллээр, олон эрхтэн дутлын хам шинж илэрсэн хүүхдүүдэд ядрах, сульдах, хэвлийгээр өвдөх, гүйлгэх, бөөлжих, гар, хөл нь хөөх, арьсан дээр нь тууралт өгөх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Бүх биеэр хаван гүйх нь дархлааны ердийн хариу үйлдэл гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top