Коронавирусний “омикрон” хувилбар нь халдварлах чадвараараа зөвхөн улаан бурхан өвчин үүсгэгч вирусийн дараа орно гэж АНУ-ын Кливлэндийн их сургуулийн эмнэлгүүдийн төвийн мэргэжилтэн Клаудиа Хойен мэдэгджээ.
Түүний хэлснээр, “омикрон” хувилбар нь коронавирусний өмнөх бүх хувилбараас илүү халдвартай. Одоогоор “омикрон” хувилбар нь манай гараг дээр бүртгэгдсэн хамгийн өндөр халдварлах чадвартай вирусийн жагсаалтын хоёрт бичигдэж байна. Нэгт улаан бурхан өвчин үүсгэгч вирус ордог байна.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д нийт 51 сая гаруй хүн халдвар авч, 810 мянга гаруй хүн эндээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Tiim bol hatuu hul horio tavih heregtei yum baina.
Өө аймаар юм аа, орцонд 1 л хүн ангид 1 л хүн байхад бүгд тусах юм байна