УИХ-ын өнөөдрийн /2021.12.24/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай" тогтоолын төслийн талаар гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариулахаар төлөвлөсөн. Гэвч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хаалттай хэлэлцэх саналыг гаргасан юм.
Тэрбээр "Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай тогтоолын төслийн Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газар болон хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн жил гаруй хугацаанд яриа хэлэлцээр хийж байна. Ажлын үр дүн гарч байгаа. Гэхдээ яриа хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг мэдэж байгаа. Цаашид тодорхой хугацаанд үргэлжлэх тул УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх горимын саналыг гаргаж байна" гэв.
Ингээд гишүүдийн олонхийн саналаан дээрх асуудлыг хаалттай хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
угаасаа байхгүй 22 тэрбумыг тэглэсэн болж жүжиг тавиад үндсэн гэрээндээ өөрчлөлт оруулахгүй, монголын талын эзэмшин хувь 34 хэвээрээ, дахиад шинээр өр үүсэх нөхцөл байдалтай болж байна. Монголын талын эзэмших хувь 51-ээс дээш байх , монгол ажилчдын цалин гадаад ажилчдын цалин ижил түвшинд очих, монголын талаас цахилгаан хэрэглэх, монголд татвар төлөх г.м-ийн асуудлыг шийдэхгүй юм бол энэ гэрээгээ цуцлаач ээ. Багабаньд, Сү.Батболд , Зоригт, Сайханбаяр нарт хариуцлага тооцохгүйгээр урагшлахгүй ээ.
MANiin orshih es orshih ni ene asyydalaasal shaltagaalna.Mongoloo gesen hvn bvr harj bna.MANiihan tonyylchidaasaa haaltai heleltsej chadah yy.SVG.Batbold.CHUTGURIIN.Bagabanid 2 gol ediin zasagiin alyyrchid bas .TS.Nyamdorj gedeg sejgiin nudagan vimvvlegchees l hol bailgaarai.