УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.24/ хуралдлаа.
Хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цар тахлын хуулийг сунгах эсэх асуудлаар байнгын хороонд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Айл өрхийн тог, цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэл төлбөрийг хөнгөлөх асуудал Засгийн газарт яригдаж байна" гэх мэдээллийг өглөө.
Харин Шадар сайд мэдээлэлдээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна.
Үүнд:
1 .Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;
2. Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийх Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар Улсын Их Хурал шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.
Хуулийн төсөл болон үзэл баримтлалын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, бусад хуультай уялдуулан боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд Засгийн газар, бүх шатны Онцгой комиссын бүрэн эрхийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгах хуулийн төслийг хамт боловсруулсан болно гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 4 )
Одоо үйлдвэрлэл ээ хөгжүүлье.зүгээр авдаг чинь хэтэрлээ
Amidral xetsvv bna.tog dulaanaa tegleech
Дулааныг тэглээч
Эрдэнэтийн ашгийг хэдхэн хүн хувааж идэж байхаар багахан хэсгийг нь ч гэсэн ард түмний цахилгааны зардалд зарцуулах хэрэгтэй