АНУ-ын эрх баригчид эм үйлдвэрлэгч “Merck” компанийн коронавирусний халдварын эсрэг гаргаж авсан эмийг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.
Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын хяналтын агентлагийн мэдээлснээр, Молнупиравир эмийг эрсдэлт бүлэгт хамаарах хөнгөн болон хүнд хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдэд хэрэглэх зориулалттай.
Энэ нь АНУ-ын зах зээлд гарч буй коронавирусний эсрэг хоёр дахь эм болж байна. Үүнээс өмнө “Pfizer” компанийн ковидын эмийг хэрэглэх зөвшөөрөл олгож байсан юм.
“Merck” компани энэ онд багтаан нийт 10 сая, 2022 онд дор хаяж 20 сая курс эм үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тус компани Австрали, Канад, БНСУ, Япон, Тайланд, Их Британи зэрэг дэлхийн 30 гаруй улстай гэрээ байгуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )