ЧУУЛГАН: Цахилгааны хөнгөлөлт үзүүлэх хуулийг дэмжив

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Уг хуулийн төсөл батлагдвал айл өрхийн тог, цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэл төлбөрийг хөнгөлнө гэж Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөөний байнгын хорооны хурал дээр мэдэгдсэн билээ.  

Үүнээс гадна дараах зохицуулалтыг уг хуульд тусгасан байна. Үүнд:
 

  1. Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;
     
  2. Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийх Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар Улсын Их Хурал шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Е(66.181.190.245) 2021 оны 12 сарын 28

Дулаан бас хөнгөлөөчөө

1  |  3
Top