“Омикрон” хувилбар дэлхийн 110 гаруй улсад тархаад байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 26

Коронавирусний “омикрон” хувилбар дэлхийн 110 гаруй улсад тархаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

“Омикрон” нь “дельта” хувилбарыг бодвол илүү хурдан тархаж байгаа ч хүндрэл гарах нь бага байх талтай байна.

“Омикрон” хувилбар ДЭМБ-ын бүх зургаан бүс нутагт 110 гаруй улсад илэрчээ.

Эхэн үеийн мэдээллээс үзвэл, “омикрон” хувилбар нь “дельта”-г бодвол хүндрэх нь бага байна. Гэхдээ вакцин болон  халдвар аваад эдгэрсэн нь үүнд хэр их нөлөөтэй болох нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top